Нийслэлийн ойр орчимд үйл ажиллагаа явуулах 12 зуслан болон баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюжлгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалт хийсэн байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн байна. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлагыг хангаж байна.
Төвийн зургаан дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.