ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардсан суулт боллоо

Эрүүл мэндийн салбарын 48,000 гаруй ажилтны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд өнөөдөр жагсаал хийж байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хоёр заалт бүхий шаардлага хүргүүлж байгаа юм.

Шаардлагад:

  1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ний дотор бүртгэх,
  2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах,