Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Авто тээврийн төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл 2018” аяны нээлтийг өнөөдөр аймгийн Авто тээврийн төвийн гадна талбайд зохион байгууллаа.
Уг аяны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх ажлууд зохион байгуулагдах бөгөөд 10 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх юм.
Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Авто тээврийн төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.