Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн байрны шав тавих ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Бгишүүн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирадлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар оролцов.
Тус лабораторийн барилгын ажлын хөрөнгийг Барилга хот байгуулалтын сайдын багцаас шийдвэрлсэн ба нийт өртөг нь 1 тэрбум 173 сая байна.
Лаборатори нь импортын болон дотоодын барилгын материалын хийц, бүтэц, эдлэхүүний шинж чанарыг Монгол улс, олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу орчин үеийн лабораторийн шинэ техник, технологи, багаж тоног төхөөрөмж ашиглан, үнэлэмжийг үнэн зөв, өндөр магадлалтайг тогтоон тодорхойлох зориулалттай бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “Үйлдвэржилтийг дэмжих” зорилтын хүрээнд барилгын материалын чанар, иргэн бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа онцлогтой юм.