УИХ дахь МАН-ын бүлэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын томилгооны асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь Ж.Батсуурийн орны хүнээр ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Г.Чулуунбаатарыг томилох саналаа гаргасан.
МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр уг асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэхээр болж байна.