Монгол уламжлалт үндэсний их баяр наадам ирэх сард болно. Үүнтэй холбогдуулан баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцахаар болжээ.
Тодруулбал, тэрбээр өнөөдөр 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засварын ажилтай танилцах аж.
Тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ сур, шагайн харвааны гадна, дотно тохижилт, 500 автомашины зогсоолын тохижилтын ажлын явцыг ч харах юм байна.