Ерөнхий мэдээлэл:
С вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг С вирүст хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний С вирүс гэдэг. С вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Цочмог халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь 6 сарын дотор эдгэрдэг бол 75 хувь нь архаг хэлбэрт шилждэг. Архаг С вирусыг бүрэн эмчлэхгүй бол цаашдаа элэгний хатуурал, хавдар болон элэгний дутагдалд хүргэх аюултай.
Дамжих зам:
С вирүстэй цус, цусан бүтээгдэхүүнээр ихэвчлэн самшуу (парентерал)замаар халдварлана. Бэлгийн замаар болон эхээс урагт дамжин халддаг боловч парентерал замаар халдварлахтай харьцуулахад маш цөөн.
Өртөмхий байдал:
- Цус, цусан бүтээгдэхүүн олон дахин сэлбүүлдэг
- Мансууруулах бодис, хар тамхи хэрэглэдэг
- Удаан хугацааны туршид гемодиализ хийлгэдэг
- ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт амьдардаг хүмүүс болон
- Эрүүл мэндийн ажилтнууд өртөмхий байна.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
С вирүст гепатитын нууц үеийн хугацаа нь хоёр долоо хоногоос зургаан сар байна. Анх халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 80 гаруй хувьд нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй.
Илрэх эмнэлзүйн шинж тэмдэгт хоолонд дургүй болох, хэвлийгээр бага зэрэг эвгүй оргих, дотор муухайрах, бөөлжих, шээс өтгөрөх, өтгөний өнгө цайвар болж улмаар арьс, салст шарлах шинж тэмдэг багтана.
Илрүүлэг ба оношилгоо:
Цочмог С вируст гепатит нь ихэвчлэн эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг учир архагшсан үедээ оношлогдоно.
Оношлох үе шат
- Серологийн шинжилгээгээр элэгний С вирүсийн эсрэг бие (anti-HCV) илрүүлнэ. Хэрэв тухайн вирүсийн эсрэг бие 6 сараас дээш хугацаанд цусанд тодорхойлогдсоор байвал архаг гэж үзнэ.
- Хэрэв элэгний С вирүсийн эсрэг бие илэрсэн бол архаг С вирүст гепатитын халдварыг баталгаажуулах зорилгоор С вирүсийн РНХ илрүүлэх шинжилгээ хийнэ.
- Элэгний С вирүсийн архаг халдвартай хэмээн оношлогдсон хүмүүст элэгний гэмтлийн (фиброз, элэгний хатуурал) зэргийг тогтоох үнэлгээ хийх ёстой.
- Нэмэлтээр, элэгний С вирүсийн генийн хэв шинжийг тодорхойлох зорилгоор лабораторийн шинжилгээ хийх
- Илэрсэн генийн хэв шинж ба элэгний гэмтлийн зэргийг эмчилгээний шийдвэр гаргахад ашигладаг.
Өвчний явц:
Халдвар авсан хүмүүсийн 60-70 хувьд нь элэгний өвчин үүсэх ба 5-20 хувь нь элэгний хатууралд шилжиж, 1-5 хувь нь элэгний хатуурал эсвэл элэгний хавдрын улмаас нас бардаг байна.
Урьдчилан сэргийлэлт: Элэгний С вирүсийн эсрэг вакцин одоогоор байхгүй.
- Шаардлагагүй эм тариа, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;