Ардчилсан намын бүлэг маргааш ээлжит бусаар хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 13-нд буюу маргааш ээлжит бус хуралдаан хийхээр болжээ.  Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын сайдад ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг хуулийн дагуу СЕХ бүртгэсэн билээ.

Тиймээс сөрөг хүчин АН-ын бүлэг цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх бололтой