Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замд гарсан осол, түүнээс үүссэн хохирлыг арилгах сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных болон “Монголын төмөр замчдын холбоо”-ны тэргүүн Н.Баяраа нар өнөөдөр УБТЗ-ын Удирдах газрын байранд мэдээлэл хийлээ.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагээс сэтгүүлчид түүнийг хариуцлагаа хүлээж албан тушаалаа чөлөөлөх хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа талаар асууж тодруулахад тэрээр “Осол гарсан үед шуурхай арга хэмжээ авах, ослын хохирлыг яаралтай арилгаж сэргээн босгох гээд энэ бүхнийг хийж буй нөхцөлд үйл ажллагааг удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй надад тийм зав чөлөө байхгүй, би ажлаа чөлөөлөх өргөдлөө өгөөгүй.
Ийм хүнд нөхцөлтэй үед ажлаа орхиод явах эрх, тийм сэтгэл надад байхгүй” гэсэн хариу өгч байв. Тэрээр, “Энэ осол аваар бол хүний хүчин зүйлээс шууд хамаарсан нөлөө бүхий зүйлгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон ийм дүгнэлт гарсан учир энд хэн нэгнийг буруутгах аргагүй, өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна” гэж байлаа.
Эх сурвалж: montsame.mn