Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав. Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983 онд УБТЗ-д хашааны цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлж, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017 оноос УБТЗ-ын Тээврлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга болтлоо 35 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан, туршлагатай боловсон хүчин юм.