Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг өнөөдөр Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд уншиж сонордуулан, Төрийн одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.