Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргүүдийн жишиг гудамж, жишиг айл өрхийн тохижилтын ажилтай танилцлаа.
“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо – Миний гудамж” аяныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаад байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, өөрсдийн эзэмшлийн хашааг хэрхэн тохижуулсан байгаатай танилцсан юм. Тус гудамжинд 17 өрх айл амьдардаг бөгөөд аян эхэлснээс хойш 27 ширхэг мод тарьж, хашаануудынхаа өнгө үзэмжийг сайжруулж, будаж тохижуулжээ.