Индонез улсад болж байгаа Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдаж ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдаж хожигдов.