Цасаар шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа

Ховд аймгийн нутгаар есдүгээр сарын 25,26-нд ихэнх нутгаар 27-28-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн малчид,тариаланчид,тээвэрчид,ард иргэд ханданчид тариа ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэйг анхаарч ажил төрлөө зохицуулахыг анхааруулав.

Энэ оны есдүгээр сарын 25-29-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-наас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн,өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байх нь.