Академич С.Нарангэрэлийг МУИС-ийн Эмирет профессороор өргөмжлөв

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор С.Нарангэрэлд “МУИС-ийн Эмирет профессор” цол олголоо.

Энэхүү хүндэт цолыг МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм. Өмнө нь тус цолыг гурван эрдэмтэн хүртэж байв. Энэ цолыг 2015 онд бий болгосон байна.

 

17 Сэтгэгдэлүүд

Comments are closed.