Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.11.17/ хуралдаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт хуралдуулахаар боллоо.