Виферон лаа эрүүл мэндэд сайн биш гэв

Виферон лааг Оросууд хийсэн, манай зарим хүмүүсийн магтаад байгаа шиг сайн зүйл огт биш гэдгийг Оросууд нь өөрсдөө хэлж байна. Виферон болон бусад дархлаа идэвхжүүлэгч бэлдмэлийг хэрэглэх нь хүний, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сайн биш талаар Оросын Холбооны улсын Москва хотын хүүхдийн ерөнхий эмч (главный педиатр), болон Дархлаа судлаач профессор, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд ямар хандлага бодолтой байгааг өнгөрсөн сард Оросын холбооны улс даяар нэвтрүүлсэн ОРТ1-ийн "Жить здорово" нэвтрүүлгээс харна уу.

Ер нь Виферон лаа нь гений инженерчлэлийн (ГМО үйлдвэрлэдэг арга) болон биосинтезийн аргаар гаргаж авсан интерферон бөгөөд үүнийг хэрэглэснээр хүнээс өөрөөс нь ялгардаг интерфероны нийлэгжил суларч идэвхгүйждэг сөрөг нөлөөтэй юм - Энэ бол шууд утгаараа Эрүүл мэндийн сайдын ээж аавууд, асран хамгаалагч нарт ойлгуулахаар энгийн үгээр хэлсэн алсдаа хүүхэд дархлаагүй болно гэж хэлсэн үг зөв юм.

Мөн Виферон бэлдмэлийг сайн гэж бичсэн Орос хэл дээрх материалууд их байдаг бөгөөд Имфакт фактор (шинжлэх ухаанч чанарын үнэлгээ) өндөртэй олон улсын сэтгүүлд Вифероны талаар бичигдсэн зүйл сүүлийн 15 жилд огт байдагггүй юм.

Дэлхий дахины эрүүл мэндийн гол бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлогч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын Өвчний хяналтын төв, Европын холбооны улсын эрүүл мэндийн зөвлөмжүүдэд хүүхдийн амьсгалын замын вируст халдварын үед Виферон хэрэглэх байтугай интерфероныг ч зөвлөхгүй байгаа.

Тэгэхээр Виферон бол зөвхөн Оросын холбооны улс болон бусад ойролцоох жижиг улсад нь худалдаалагддаг арилжааны чанартай бүтээгдэхүүн гэсэн үг юм.

Та бидний үр хүүхэддээ эмчийн зааврын дагуу өгөөд байгаа Виферон болон бусад дархлаа дэмжигч бэлдмэлүүд үнэхээр хүүхдийн маань эрүүл мэндэд сайн нөлөөтэй байсан эсэхийг энэ оны 10 дугаар сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсын ОРТ 1 сувгаар гарсан “Жить здорово” нэвтрүүлгээс харна уу. Нэвтрүүлгийг Монгол хэл дээр орчуулсан шүү!!!

Posted by Ganzo Dorj on Friday, November 16, 2018

 

 

 

13 Сэтгэгдэлүүд

Comments are closed.