Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж богино эргэлтийн Ч:67 “Морингийн даваа - Нисэх”, мөн Буянт-Ухаа 2 хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:68 “Буянт-Ухаа-2 - Нисэх” чиглэлүүдийг шинээр нээж үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус бүр 1 тээврийн хэрэгслээр 30 минут тутамд хүргэхээр төлөвлөөд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.