Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх өнөөдөр Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Энэ сарын 8-нд АТГ-аас Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, албан өрөөнд нэгжлэг явуулж, улмаар тэднийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр шүүхээс гарсан. Харин тэдний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргаад байсныг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих захирамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Хэргийг тодруулбал, Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсныг прокурорын байгууллагаас мэдээлсэн.