Гадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно

Гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж яаралтай захиалгаар ажлын гурав хонгогт гардаг  зохицуулалтыг болиулж, бүх захиалга ажлын тав хонот гардаг журмыг мөрдөж эхэлжээ.
      Тодруулбал, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын тав, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заажээ.
        Ингэснээр яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй бөгөөд шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушаах юм байна.