Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад маргааш иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн гурав дахь  хоногийн лхагва гарагт зохион байгуулж байгаа юм.