Сар шинийн бөхийн барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д болно

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаан "Буянт-Ухаа Спортын ордон"-д зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-нд битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.  Буянт Ухаа спорт цогцолборын кассаар уг барилдааны тасалбарыг худалдаалж байгаа бөгөөд нэг хүнд хоёр тасалбар зарж байгаа юм байна. Тасалбар авахдаа иргэний үнэмлэхтэй очих шаардлагатай аж.