УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 40 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлын нэн яаралтай дэгээр хэлэлцэх ёстой. Тиймээс өнөөдөр 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх тогтоолын төслийг хэлэлцсэний дараа чуулган хуралдахаар товлоод буй юм.