95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж дууссан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн Монгол Улсын Их хурлын даргаар Г.Занданшатарыг сонгоё гэсэн саналын томьёллоор санал хураахад хуралд оролцсон 63 гишүүний 60 гишүүн буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ.

Мөн үүний дараагаар Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Г.Занданшатар нь УИХ-ын шинэ даргаар томилогдон ажиллахаар болж УИХ-ын даргын тамгыг хүлээн авлаа.

Ингэээд УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарын товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
  • 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд “Алтангадас” одон
  • 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ
  • Англи, Орос