Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас дугаарын хязгаарлалтаар зарим зохицуулалтыг хийхээр болсон.
Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлах юм. Тодруулбал8 энэ хоёрдугаар сарын 2, 3-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Ингэснээр маргааш буюу хоёрдугаар сарын 2-ны бямба гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9 / төгссөн тээврийн хэрэгсэл, хоёрдугаар сарын 3-ны ням гарагт тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн тээврийн замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.