Үзэсгэлэнд Сяньби, Уйгарын хаант улсын үед холбогдох шавар, шаасан хясаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг археологийн олдворуудаас гадна ард түмний дунд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн хорол, үйчүүр зэрэг тоглоом наадгайг дэлгэн харуулжээ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт ирсэнээр Монголчуудын уламжлалт тоглоом, наадгайн гарал үүсэл түүхийн талаар мэдээлэлтэй болно.
Үүнээс гадна хүүхдүүдээ музейн боловсролын хөтөлбөрт хамруулан шагай, үйчүүр, хорол тоглоомоор тоглуулах боломжтой юм.
Үзэсгэлэн 2-сарын 1-ээс 3-р сарын 15 хүртэл олон нийтийн хүртээл болно.