Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 8 удаагийн ой хээрийн түймэр гарч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 дахин өссөн, дүүргийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн гаралт өндөр хувьтай байгаа аж. Иймд гал түймрийг бууруулах зорилгоор 2017 оны зургадугаар сарын 12-30-ныг хүртэл ногоон бүсэд байгууллага, иргэдийг зохион байгуулалттай арга хэмжээ явуулах, уулын алхалт хийхийг Засаг даргын захирамжаар хоригложээ.
Мөн дүүргийн ногоон бүсэд эргүүл шалгалт хийж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахыг албаныхан даалгасан байна.