Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн UB FILM-ийн “2000” уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ. Уг кинонд “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын дарлалын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.
“2000” уран сайхны киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажилласан байна.
Киноны дүрүүдэд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн ,Д.Баттөмөр, залуу жүжигчин Б.Сансармаа болон хийлч Ч.Дэлгэрцэцэг нар тогложээ.
Манжийн дарлалын хүндхэн цаг хугацааг бодитоор харуулахыг зорьж, эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг эргэн мэдрэх боломжийг “2000” киногоор дамжуулан хүргэх юм.