Эрүүгийн цагдаагийн алба ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарын албан өрөөнд нэгжлэг хийж цагдаагийнхан холбогдогчдыг цагдан хорих саналаа Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокуроруудад хүргүүлсэн юм.
Энэхүү Эрүүгийн цагдаагийн албаныхан албан өрөөнд нь нэгжлэг хийж дууссаны дараа Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа.
Тэднийг 48 цагийн хуулийн хугацаанд саатуулах ба үүний дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг хуулийн байгууллага шийдвэрлэнэ.