Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургууль /ХСИС/- ийн захирал Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд бригадын генерал Ш.Лхачинжавыг томиллоо.
Ө.Энхтөрийг албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байна. Уг нь 2017 оны аравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилж байсан юм. ХСИС-ийн захирлаар томилогдсон Ш.Лхачинжав нь 2012-2016 онд Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, 2016 оноос хойш тус газрын дэд даргаар тус тус ажиллаж байв.