С.Батцэцэг: Эрчүүд хоёр дахь зүрхэндээ санаа зоволтгүй боллоо

Түрүү булчирхайн өвчлөл залуужиж байна гэсэн хар мэдээ түгээд нэлээдгүй хугацааг ардаа орхиж байна. Эмч мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаанаас харахад түрүү булчирхайн үрэвсэл нь 20-40 насанд элбэг тохиолддог бол түрүү булчирхайн хавдар нь 50-60 насанд тохиолддог байна. Олон эрчүүдийг эрүүлжүүлж, шаналгаа зовиураас нь салгаж байна гэсэн таатай мэдээллийн мөрөөр бид “Unicity” компаний эрүүл мэндийн зөвлөх С.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад компанийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Та сайтыг сонгон уншиж байгаа нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юнисити компани нь 1903 онд АНУ-ын Юта мужид байгуулагдсан. Дэлхийн анхны “Эмийн сан” 25000 эмийн сантай анх байгуулагдаж байсан. Тус компани нь түүхийн 114 жилийн хугацаанд витамин С-г зөгийн тоосонцороос, Омега 3-г загасны тосноос, эмийн капсулыг цагаан будаагаар хийх гэх мэт нээлтүүдийг хийсэн бөгөөд Юнисити компанид 40 гаруй нобелийн шагналт эрдэмтэн, эмч нар ажилладаг. Манай улсад орж ирээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон мянган хүн бүтээгдэхүүнийг маань хэрэглэж үр дүнг нь үзээд байна. Манай компанийн бүтээгдэхүүн нь АНУ-ын эм, эмнэлзүйн захиргааны хяналтан дор гаргадаг Physician’s Desk Reference (Эмч нарын ширээний зөвлөх) номд 16 бүтээл нь орсон. Бүтээгдэхүүнүүд нь АНУ-ын зүрхний болон чихрийн шижингийн үндэсний зөвлөлүүдээр баталгаажуулсан байдаг юм. “Unicity” компани нь АНУ-ын ТОП-100 компанийн нэг нь юм. Юта мужийн №1 компани. Дэлхийд алдартай “kosher” лабораторийн олгодог байгалийн цэвэр бүтээгдэхүүний чанарын гэрчилгээтэй.

Түрүү булчирхайгаа мэс засалгүйгээр эмчлэх боломжтой


- Эрчүүдийн хоёр дахь зүрх бол “түрүү булчирхай” гэдэг шүү дээ. Эрчүүдийн түрүү булчирхайн өвчлөл маш их болжээ?

-Тийм ээ. Түрүү булчирхай бол эрчүүдийн хувьд үнэхээр чухал эрхтэн. Түрүү булчирхай нь бага аарцагны хөндийд, байрласан манжин хэлбэртэй, булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон эрхтэн юм. Эрчүүдийн дунд сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн үрэвсэл, томролт,шохойжилт, хавдар зэрэг өвчлөл маш их болсон байна. Энэ нь эрчүүдийн архи дарс, тамхи, эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байгаа. Цаашлаад, амьдралын буруу хэвшил, бэлгийн замын халдварт өвчин, цайр, селен эрдсийн дутагдал, хоол хүнснээс хангалттай шим тэжээл авч чадахгүй байх, болон бүдүүн нарийн гэдэсний бохирдол шимэгч гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байна.

-Түрүү булчирхайн өвчлөл илрэх шинж тэмдгийн хувьд ямар байдаг бол. Эрчүүд тун хэнэггүй улс. Тэр ч утгаараа өвдөж байсан ч юуных вэ гэдгээ тоохгүй явах нь түгээмэл шүү дээ?

-Ер нь бол тодорхой шинж тэмдэг илэрдэг. Үүнийг оношлуулахгүй яваад байвал улам л хүндэрнэ. Тухайлбал, цавь руу хатгаж, янгинаж өвдөнө. Шөнө олон удаа босч шээх, ойрхон ойрхон шээх, Шээс цустай гарах, шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах, Шээхэд өвдөх, шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах, Ууцаар өвдөх гэх мэт зовиур илэрдэг. Эрчүүдийн бэлгийн чадавх буурах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч эхэлвэл шууд эмчид хандах, онош тодорхой болсон үед 100 хувь ургамлын гаралтай манай бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой юм. Дээрх шинж тэмдгээс 2-3 илэрвэл шууд эмчид хандаарай. Мөн манайх сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр бүтэн биеийн болон түрүү булчирхайн оношилгоог хямд хийж байгаа.

-Бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулаач. Эрчүүдийн толгойн өвчин болдог түрүү булчирхайн өвчлөлийг бүрэн дүүрэн эмчилдэг гэдэг утгаараа тун ч ам сайтай, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр байдаг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Манай компанийн түрүү булчирхайн доктор хэмээн нэрлэгддэг  “PROSTATE TLC” нь миний өмнө хэлсэн өвчин зовиурыг цогцоор нь эмчилдэг. Түрүү булчирхайн томролт, үрэвсэл, шохойжилтыг хайлуулах ургамлын гаралтай антибиотик мэт үйлчилгээтэй. Түрүү булчирхайн сувгууд болон шээсний замыг эрүүлжүүлнэ. Мөн давсаг бөөрний үрэвслээс гадна үе мөчний үрэвслийг ч дардаг цогц үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Түрүү булчирхайн хортой хоргүй хавдрын үед мөн манай компанийн зарагддаг SIG гэх бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд илүү өндөр үр дүн үзүүлдэг нь хэрэглэгчдийн үр дүнгээс харагдаж байна. Завгүй амьдралын хэмнэл, ажлын ачаалал зэргээс шалтгаалж сүүлийн үед эрчүүд бэлгийн чадавхи буурах асуудалтай тулгарах болсон. Энэ төрлийн бүх асуудлыг манай компанийн байгалийн бэлдмэл болох “RENEW for men” 100 хувь шийдэж байгаа. Энэ мэт асуудалтай, сэтгэл хангалуун бус яваа бол та бидэнтэй холбогдоорой гэж хэлье.

-Эрчүүд маань тэр болгон эмнэлэгт үзүүлээд байдаггүй шүү дээ. Тэгэхээр танай бүтээгдэхүүнийг гэртээ хэрэглээд л эрүүлжих боломжтой гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Бүтээгдэхүүнээ хэрэглээд л шаналгаа зовиураасаа бүрэн салах боломжтой. Манай компанийн бүтээгдэхүүнүүд бүгд олон жилийн судалгааны үндсэн дээр хийгдсэн байдаг тул эрчүүд хэрэглэхэд шууд л үр дүнгээ үзүүлдэг.

-Аливаа бүтээгдэхүүний үр дүн тухайн бүтээгдэхүүний чанар чансааг харуулдаг.Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ч компанийн нэр хүндэд чухал шүү дээ?

-Маш олон гайхалтай үр дүн гарсан байдаг. Энд бүтээгдэхүүн хэрэглэсэн цөөн хэдэн хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэгдлийг танилцуулья. Бидэн дээр ирээд биечлэн уулзаад илүү ихийг мэдэх боломжтой.Түрүү булчирхайн бэлдмэл хэрэглэсэн Улаанбаатар хотын иргэн 55 настай эрэгтэй С энэ асуудлаа бүрэн шийдэж чадсан талаараа бидэнд сэтгэгдлээ хуваалцсан. Тэр хүний хувьд цавь руу хатгаж өвддөг, шөнө 2-3 удаа босч бие засдаг, дараа нь шээс үлдсэн мэт санагддаг байсан юм билээ. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр энэ асуудлаас бүрэн ангижирч чадсан. Мөн иргэн 40 настай эрэгтэй Д 10 гаруй жил хүүхэдгүй явсан байсан. Багадаа гахай хавдар тусч байсан юм билээ.

Улмаар бидэнд хандаж, манай компанийн UNICITY RENEW хэрэглээд хүүхэдтэй болсон. Мөн Улаанбаатар хотын иргэн 33 настай эрэгтэй М нь эр эсийн тоо цөөрсөн, эр эсийн амьдрах чадвар буурсан оноштой бидэнтэй ирж уулзсан. Cleanse, Super green, Liver essentials хэрэглэснээр эхнэр нь жирэмсэн болж, одоо хөөрхөн охинтой болсон байна лээ. Дан ганц Улаанбаатар хотоос ч биш хөдөө орон нутгаас ч бидэнд энэ мэт асуудалтай иргэд хандаж, үр дүнг нь үзсэнээ бидэнтэй хуваалцдаг. Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь гэх мэтээр 21 аймагт манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.

Өтгөн хаталт, илүүдэл жин таны сэтгэлийг зовоож байна уу

-Үнэхээр гайхалтай үр дүнгүүд гарчээ. Нэгэнт танайхыг зорин ирсэн болохоор танай цэвэрлэгээний бүтээгдэхүүний талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь ээ. Танай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг хүмүүс хэдийнээ мэддэг болжээ. Таргалалт яах аргагүй Монгол Улсын хувьд анхаарал татах асуудал болж байна. Бүр дэлхийд дээгүүрт бичигдэж байна?

-Тийм шүү. Манайх шиг гайхалтай цэвэрлэгээний бүтээгдэхүүн хаана ч байхгүй шүү гэж хэлмээр байна. Амьдралын буруу хэвшлээс болж олон хүмүүс таргалтад өртөж байна. Мөн өтгөн хаталт бол асуудал дагуулах хэмжээнд хүрчихсэн. Тэгвэл өтгөн хаталтыг мартах боломжийг бид олгодог. Өтгөн хаталт үүсэх гол шалтгаанууд нь ус бага уух, хөдөлгөөний дутагдал, эслэг хүнс идэхгүй байх, аминдэм эрдэсээ авахгүй байх, уураглаг хүнс ихээр идэх, хэт орой хооллох гэм мэт ордог.

Хүний бүдүүн гэдсэнд 5-25 кг баас шавдас хадгалагдан янз бүрийн бактери, вирус, микроб, паразитуудын үржих таатай орчинг бүрдүүлэн хүний бие организмыг хордуулж, өвчин үүсгэдэг. Монголчуудын хувьд гэдсээрээ бүдүүн байх хамгийн гол шалтгаан нь эслэг хүнс буюу лууван, чавга, чангаанз, алим гэх мэт шир шир хийсэн жимс, ногоо идэхгүй байгаатай холбоотой бөгөөд өдөр тутамдаа цэвэрлэгээ хийхгүй байгаа юм. ДЭМБ-аас зарласан хүний хоногт авах эслэгийн хэмжээг бүрэн хангасан Unicity Cleanse-ийг хэрэглэснээр та өдөрт 3-4 удаа их хэмжээгээр хүндэрч, дотор өөхөө арилгаснаар гэдсээрээ нарийсах боломжтой. ЭРҮҮЛ мэндийн UNICITY компанийн CLEANSE цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр маш олон давуу тал бий болдог.

Тухайлбал, ядрахаа болино. Хөгшрөлтөөс сэргийлнэ, харшилд өртөхгүй, өтгөн хатах, гүйлгэх шамбарам зэргээс ангижирна. Мөн хэт таргалж, турахгүй. Гэдсээрээ бүдүүрэхээс ангижирч, дархлааны систем сайжрах гэх мэтээр олон давуу талыг бий болгох юм.  Мэдэгдэх, мэдэгдэхгүй олон өвчнийг оношлон илрүүлж анагааж байгаа нь уг бүтээгдэхүүнийг төгс бүтээгдэхүүн болохыг баталж байна. Биеэс шимэгч, олон жилийн хур бохирдолыг цэвэрлэн гадагшлуулж анагаадгаараа онцлог бөгөөд хэрэглээд жингээ хассан, эрүүлжсэн хүмүүс маш олон байна. Бүдүүн нарийн гэдэснийхээ бохирдлоос ангижирсан хүн эрүүл энх, урт удаан насладаг нь судалгаагаар батлагдсан. Цэвэрлэх багц хэрэглэсэн хэрэглэгчид маань ч сэтгэл хангалуун үлддэг. 2009 онд анхны хүүхдээ гаргаснаас хойш өтгөн хатаж эхэлсэн 33 настай хэрэглэгч маань цэвэрлээгээний багцыг хэрэглэснээр өдөрт 4-5 удаа хүндээр бие засдаг болсон байгаа юм. Мөн таарахгүй байсан хувцас нь таарч, өөртөө илүү их итгэлтэй амьдрах болсноо бидэнтэй хуваалцлаа.

Мөн Говь-Алтай аймгийн иргэн А ясны бэртлийн улмаас өтгөн хаталт, яс нь бороолохдоо удаан зэрэг шаналгаатай байсан бол Ясны баяжмал, Цэвэрлэгээний багц, гэдэс цэвэрлэх цай, цус шингэлдэг замаг хамт захиалж хэрэглэснээр яс нь бороолж, өтгөн хатах зовиураасаа салж чадсан байгаа. Мөн даралтны эм тогтмол хэрэглэж байсан 58 настай Хөвсгөл аймгийн хэрэглэгч маань Омега-3 нэг сар хэрэглээд даралт ихсэх өвчнөөсөө бүрэн салсан, ходоод их өвддөг байснаа“Супер грийн” бэлдмэл хэрэглээд ходоод өвдөхөө больсон хэмээн бидэнт талархлаа илэрхийллээ. Энэ мэтээр хэрэглэгч нэг бүрийнхээ төлөө бид ажиллаж чаддаг.

-Мэдээж бидний ярилцлагыг уншсан хүмүүс та бүхэнтэй холбогдохыг хүсэх нь мэдээж. Хэрхэн холбогдох боломжтой вэ?

-Манайх 25 дугаар эмийн сангийн хажууд байрлах “Кёкүшю цамхаг”-ийн долдугаар давхарт байрлаж байна. 706 тоот өрөөнд ирж уулзах, хэрвээ ирэх боломжгүй байгаа бол 99003733, 88961635, 90000350 утсаар холбогдоорой. Бид таньд бүтээгдэхүүнээ өөрсдөө хүргэж өгөх үйлчилгээг ч үзүүлэх болно.