Нийслэлийн хэмжээнд гурван өдөр архи зарахгүй

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болж байна.

Хотын дарга С.Амарсайхан сургуулилалттай холбогдуулан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргажээ.

Захирамжийн хэрэгжилтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг даалгасан байна.

ЗАХИРАМЖ: