Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Консулын газар нээх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн талаар хэлэлцэх юм. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мал хамгаалах сангийн талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн төсөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад ажилласан дүн, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах ордууд, Худалдан авах ажиллагааны явц багтжээ.