Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Түүхэнд мөнхөлсөн дүрс" үзэсгэлэн Театрын музейд нээгдлээ.
УГЗ О.Уртнасан нь ”Ардын элч”, “Алтан өргөө”, "Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тус биш ус”, ”Өглөө”, ”Тэмцэл”, “Их замын тоос”, "Өв", “Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан юм.