ЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорих хуулийн хугацаа өчигдөр дууссан билээ.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болов.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг дахин 15 хоног болгож сунгаж шийдвэрлэжээ.
Түүнийг хууль тогтоомж зөрчиж, бусдад хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа бол бас өөр хэрэгт ч холбоотой гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм.
Харин түүнтэй хамт хоригдсон тагнуулын ажилтнуудыг батлан даалтад гаргасан байгаа юм байна.