Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.
Хуралдаанаар форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны хөтөлбөр, агуулгыг ярилцаж, энэ сарын 28-нд зохион байгуулах, энэ жил ямар уриан дор нэгдэх зэрэг асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулахаар болов.
Өнгөрсөн жил “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг төрийн ордонд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж, чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьсон аж.