Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын захирагч Ясухиро Учидатаг хүлээн авч уулзав.
Талууд хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын тэр дундаа сурын харвааны залуучуудын солилцооны хөтөлбөр, Япон хэлний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг холбох зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм.
Мөн уулзалтын үеэр Ясухиро Учидата “Оказаки хот нь ӨМӨЗО-ы Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоогоод 30 жилийн нүүр үзэж байна. Улаанбаатар хот мөн Хөх хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай гэсэн. Манай гурван хот гурвалсан харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа уламжилмаар байна” хэмээсэн юм.
Хотын захирагч С.Амарсайханы зүгээс хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.