Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч оролцох нь сургалт боллоо

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллахад шаардлагатай мэдээллийг Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Л.Азжаргал, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хууль ёсны төлөөлөгчийн оролцоо”, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Н.Арвинтариа, “Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн талаарх ойлголт, хууль эрх зүйн орчин” гэсэн сэдвүүдээр сургалтыг орж арга зүйн мэдээлэл зөвлөгөө авлаа.