“ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” сургалт боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага нар хамтран “Гамшиг онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг 2019 оны 07 сарын 03-аас 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Онцгой байдлын ерөнхий газар
- НҮБ-ын Хүүхдийн сан
- Сургагч багш
- Нийслэлийн ГБХЗХГ
- Нийслэлийн ОБЕГ
- Аймаг дүүргийн ГБХЗХГ
- Аймаг, орон нутгийн Онцгой байдлын газрын албан тушаалтнууд хамрагдах юм.
Сургалт болох газар: Нийслэлийн Онцгой байдлын газрын Сургалт мэдээллийн төвд /Нарны гүүр даваад баруунгар талд Алтай хотхоны хажууд/

Сургалтын үр дүн: Онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам”, Хүүхэд хамгааллын дэд каластерийн бэлэн байдлын төлөвлөгөөний талаар албан тушаалтан нар мэдлэгтэй болж, гамшиг онцгой байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чадвартай болсон байна.