НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой 2020 онд тохиох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын хэмжээнд түүхэн ойг угтаж хүүхдийн төлөө үүрэг хүлээгчид, төр, төрийн бус байгууллага болон олон нийтэд чиглэсэн зохион байгуулах үйл ажиллагааны талаар ахмадуудтайгаа санал бодлоо хуваалцан ярилцлаа.