Гишүүн Б.Саранчимэг МУИС-ийг төгслөө

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг МУИС-ийг төгслөө. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр дүүргэж, өчигдөр эрдмийн баяраа тэмдэглэжээ.

Б.Саранчимэг ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжлийг эзэмшсэн аж. НИТХ-ын төлөөлөгч,Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан тэрбээр 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.