Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг тохиолдуулан, нийслэлийн Нийслэлийн ЕБС-иудын 500 биеийн тамирын багш нар “Хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамрагдлаа.
Биеийн тамирын хичээл бол бусад төрлийн хичээлийг бодвол дасгал сургуулилтын зориулалт бүхий тоног төхөөрөмж суурилуулсан спорт зааланд, олон хүүхдэд нэгэн зэрэг хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулагддаг онцлогтой, мөн спортын уралдаан тэмцээнд бэлтгэх, оролцох үеийн хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудлыг онцгой анхаарах шаардлагатай өвөрмөц учир багш нарт хүүхэд хамгааллын тухай ойлголт мэдлэг олгох зорилготой, дараах агуулгын хүрээнд сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг хийлээ.
Сургалтын ерөнхий агуулга
- ЕБС дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд биеийн тамирын багшийн анхаарах асуудал
- Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийн учир
- Хүүхэдтэй элэгсэг дотно сэтгэлээр харилцах нь
- Хүүхдэд аливаа асуудлын учир шалтгааныг тайлбарлаж, удирдан чиглүүлэх нь
- Сургуулийн насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг ойлгож дэмжих нь
- Зөрчлийг эерэг аргаар шийдвэрлэх нь
Сургалтыг ЗГХА ГБХЗХГ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Багшийн хөгжлийн Имидж төв хамтран зохион байгууллаа.