11-р сарын 11-ний өдрийг “Үлгэрч аав, ээжүүдийн өдөр” болгох уриалга гаргалаа

11-р сарын 11-ний өдрийг “Үлгэрч аав, ээжүүдийн өдөр” болгох уриалга гаргалаа

Залуу гэр бүлүүд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдүүддээ цаг гаргах, гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх ажлуудыг дэмжиж, төрийн бодлого, хөтөлбөрт залуучуудын санал, санаачилгыг залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, нийт 330 залуучуудын салбар зөвлөлөөс олон чухал санаачилга гаргасан бөгөөд тусгахыг хүссэн байна.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 894,496 өрх үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны 11-р сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргаж байна.

Үлгэрч ээж, аавуудын өдрөөр нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид,
цэцэрлэгийн 261,354 хүүхдүүд ээж, аав, ах эгчдээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал
бичиж оролцох ба мөн фэйсбүүк хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, хэвлэл мэдээллийн
байгууллагууд үлгэрээр эфирээ нээж, хаах, үүрэн операторын байгууллагууд уг
уриалгыг дэмжсэн зурвас явуулахыг уриалж байна.
Цаашид энэхүү аяныг нийслэл, дүүргүүдийн болон аймаг орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс “Үлгэрч ээж, аавуудын 1 сарын аян” болгон өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Мөн залуучуудын гаргасан саналын дагуу залуу гэр бүлүүдэд хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох уриалга, “Би халамжтай аав аян”, “Залууст ээлтэй үйлчилгээ” зэрэг олон ажлуудыг наймдугаар сараас эхлэн орон даяар зохион байгуулж байна.

Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр

  • Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна.
  • Орой унтахдаа утас, цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно.
  • Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
  • Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.
  • Хүүхэд өөрөө ном унших сонирхол, сэдэл төрөхөөс гадна
  • Ёс суртахуун, өв уламжлал, ураг, удмын боловсрол олгох, эх оронч сэтгэлгээг бий болгоход үлгэрийн ач холбогдол нэн чухал байна.