Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай горимоор хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ.

Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна.