Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 11 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл багтжээ.
Мөн хуралдаанаар Журам батлах тухай, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Төсөвт байгууллагуудыг тооллууржуулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар, Улаанбаатар-Дарханы авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн бана.