Энэтхэгт шавилан суудаг лам хүүхдүүд өнөөдөр (2020.06.13) 07.10 цагт МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор "Чингис хаан" онгоцны буудалд газардлаа. Өнгөрсөн Баасан гаригт Энэтхэгийг зорьсон МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор нийт 229 лам хүүхэд, зургаан лам багш, зургаан иргэн ирэв.
Энэ удаад Энэтхэгт байгаа ламхай нараас гадна замдаа Лаос улсад зогсолт хийн, тухайн улсад байгаа Монгол Улсын 10 иргэнийг мөн авчирсныг эх сурвалж мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.