Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт судалгааны хэлстийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаад байна. Дэлхийн 7.8 сая хүн уг халдвараар өвчилж, 431 мянган хүн нас барсан байна. Сүүлийн долоо хоногт халдвар 100 мянгаас дээш тохиолдлоор тасралтгүй нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн сая хүн эдгэрч, 3.3 сая хүн эмнэлэгт эмчлэгдэж байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8.7 мянгаар өвчлөл нэмэгдсэн байна. Манай улстай хөрш залгаа Тува, Буриад өвчлөл нэмэгдэж байна. Манай улсын хувьд ажиглалтад 2607 хүн байна. Тусгаарлах ажиглах байранд 1-5 насны 87 хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй, хууч өвчтэй 80 хүн байна. Эдгээр хүмүүст 32 их эмч 82 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Зургадугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 294 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалбал, Энэтхэгийн онгоцоор ирсэн сэжигтэй долоон иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд шинжилгээгээр бүгдээс нь коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймагт тусгаарласан нэг, Энэтхэгийн онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 иргэнд шинжилгээ хийхэд мөн сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан гурван хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. Эдгээр хүмүүс бүгд цэргийн сургуулийн оюутнууд байгаа. Цэргийн сургуулийн оюутнуудаас 68 хүн халдварт өртсөнөөс 29 эдгэрээд байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 197 болсноос нь 98 нь эдгэрээл байна. ХӨСҮТ2-д эмчлэгдэж байгаа 99 хүний 88 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байдалтай байна" гэлээ.