Коронавирусийн халдвар нэмж илрээгүй, дахин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Үүнийг задалж хэлбэл,

  • ажиглах байранд байгаа 16 хүн
  • тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ
  • тандалтын зорилгоор авсан 3 сорьц /Увс аймгийн нэгдсэн эмнэлэгээс нэг, СХД-ийн өрхийн эмнэлгээс тандалтын сорьцууд авжээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авсан. Бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.

Дахин нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэв.

Тухайн хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ.

Одоогоор Монгол Улсад батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Эмчилгээнд 88 хүн байгаагаас

  • 80 нь хөнгөн
  • 8 нь хүндэвтэр байгаа аж.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвар авч, эмчлүүлж буй өвчтөнүүд дунд нэг хүүхэд, жирэмсэн гурван хүн, чихрийн шижин өвчтэй нэг хүн байна" гэв.