Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ коронавируст цар тахлын үед Беларусь улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг болох, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг эхлүүлсэнд талархал илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтаар ноднин дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар болон беларусийн техник, технологид тулгуурлан экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах талаар санал солилцов.