Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ Би хариуцлагатай аав ээж “ аяныг хэрэгжүүлж байна.
Уг аяны хүрээнд хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлогийг таньж, эрүүл аюулгүй орчин, хоол хүнсээр хангахаас гадна гэр бүлийн харилцаа, ээж аавын үзүүлж буй үлгэр дуурайл, зөв дадал хэвшлийг бий болгож, гэр бүлийн соёлыг төлөвшүүлэхэд чиглүүлэхээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаа нэг нь чөлөөт постын уралдаан юм.
Цахим сүлжээнд эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан уг уралдаанд нийт 84 бүтээл ирснээс дараах 3 оролцогч шалгарлаа. Од Сар , Hankhuu Вuyn, Uniquie Eegii Eenee хаяг бүхий 3 оролцогч шалгарч батламж 1 сая төгрөгийн шагналыг гардан авлаа. Шагналыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул гардуулан өглөө. Эдгээр оролцогчдын ирүүлсэн постыг “Бидний хот” цахим хуудаснаас үзэж танилцах боломжтой.